Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол улсын засгийн газартай хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулж өргөмжилдөг уламжлалтай бөгөөд энэхүү арга хэмжээг 15 дах жилдээ зохион байгууллаа.
     Энэхүү шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу явуулан шалгаруулдаг бөгөөд 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр “Монгол Шуудан” ХК шалгарлаа.