“Монгол шуудан” ХК-ийн ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн хурлын танимд боллоо.
     Хуралд ТУЗ-ийн дарга Д.Нарангэрэл, Стратеги, эрсдлийн удирдлагын хорооны дарга Ч.Ганхуяг, Засаглал, нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны дарга Д.Дэлгэрмаа, гишүүн С.Мөнгөнцэцэг, хараат бус гишүүн Б.Амарсанаа болон компанийн удирдлагууд хүрэлцэн ирж оролцлоо.
     Тооллогын комиссын дарга нийт саналын эрхтэй хувьцааны 94.6 хувийг эзэмшигчид хуралд оролцож хурлыг хүчин төгөлдөрт тооцсон тухай ирцийн мэдээллийг өгснөөр хурлын дарга Д.Нарэнгэрэл хурлын дэгийг баталж хурлыг эхлүүллээ.            
     “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар Компанийн 2016 оны үйл ажиллагааны тайлан буюу өнгөрсөн оны үйл явцын товчоон, зах зээлийн үнэлгээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, санхүүгийн тайлан, шуудангийн хөгжлийн чиг хандлага, сүүлийн үед хийгдэж буй ажлын талаар танилцуулга хийлээ.
 
Хурлаар дараах асуудлуудыг  хэлэлцлээ. Үүнд:
  • * Компанийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн       дүгнэлтийг батлах;
  • * Компанийн 2016 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Аудитын хорооны дүгнэлтийг батлах;
  • * Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны зардлын төсөв батлах;
Мөн компани 2016 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн тухай хувьцаа эзэмшигчдэд танилцуулж, ногдол ашгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ҮЦТХТ-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлэх болсоноо зарлалаа.