“МОНГОЛ ШУУДАН” ХК Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг олон нийтэд сурталчилах зорилгын хүрээндзохиогдсон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагаагтанилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-торолцож, улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ, хэвлэлийн онлайн захиалга, гадаад паспорт, жолооны үнэмлэх, банкны карт хүргэлт зэрэг шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ иргэдэд танилцууллаа. Өдөрлөгийн үеэр компанийн үндсэн үйл ажиллагааны танилцуулга, гадаад, дотоод шуудангийн үйлчилгээ, хэвлэл захиалга, мэндчилгээ, хөнгөлөлт урамшуулал болон шуудангийн үйлчилгээг нэг дороос авах боломжоор ханган,явуулын маркийн музейн үйлчилгээ, марк, ил захидлын худалдаа, дотны хүндээ үнэгүй захидал, ил захидал бичих зэрэг ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар,  Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн мэдээлэл технологийн газар, Үндэсний дата төв, Мэдээлэл технологийн үндэсний парк болон бусад харилцаа холбооны салбарын компаниуд оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцууллаа.