“Галт тэрэгний зүтгүүр” сэдэвт Монгол маркийн 1021 дэхь 6 номиналь бүхий тусгай технологийн галт тэрэгний хэлбэртэй хэлхээ маркийг “Улаанбаатар Төмөр Зам”-ын төв вокзалын “Баганат Танхим” –д Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар болон УБТЗ-ын Эрчим хүч ус хангамжийн 1-р ангийн дарга Ө.Ууганжаргал анхны өдрийн нээлтийг хийлээ.

     Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тээвэрчин Р.Раш, Улаанбаатар төмөр замын Замын Дарга Д.Жигжиднямаа, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан Замын Орлогч Дарга Ч.Цогтбаяр, Дохиолол Холбоо Сүлжээ Эрчим хүчний албаны орлогч Дарга Ц.Сүхбаатар  нар хүндэт зочидоор уригдан оролцлоо.

Үйл ажиллагааны үеэр 150 гаруй марк сонирхогчид хүрэлцэн ирж анхны өдрийн дугтуй болон маркийн дээжээс худалдан авсан бол Монголын төмөр замд 1957 оноос эхлэн өнөөг хүртэл ашиглагдаж буй галт тэрэгний зүтгүүрүүдийг хэлхээ маркандаа дүрслэн харуулсан байна.