“Монгол Шуудан” ХК нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийн хүрээнд Гялс анагаах ухааны төвийн “Элэгний С вирүсийн ачаалал тоолох” шинжилгээг орон нутгаас хүргэх үйлчилгээг хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр тус хоёр байгууллагын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 
          Энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэд Гялс төвд Дэлхийн хамгийн өндөр мэдрэмж, өвөрмөц чанар бүхий  бүрэн автомат АББОТТ-ын төхөөрөмжөөр элэгний Хепатит С вирүсийн ачаалал тоолох шинжилгээг үнэ төлбөргүй /даатгалаар/ хийлгэх боломжтой боллоо. 
      “Элэгний С вирүсийн ачаалал тоолох” шинжилгээг “Монгол Шуудан” ХК нь буухиа шуудангаар эрсдэлгүй, шуурхай хүргэж үйлчилснээр үйлчлүүлэгчдийн цаг хугацаа болон эдийн засгийг хэмнэсэн харилцан ашигтай үйл ажиллагаа болж байна.

 

 Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу.
Шуудангийн лавлах: 1800-1613
Гялс Анагаах Ухааны Төв: 75754411, 75754433