Монгол Шуудан ХК нь  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтэц, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ зорилтын хүрээнд салбарууддаа тэргэнцэртэй иргэд явах боломжтой налуу зам засаж эхлээд байгаагаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилж байна.
Мөн JCI Централ салбар байгууллагын санаачилсан “ТЭГШ БОЛОМЖ” төслийг дэмжиж, ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.