2018.08.08 15:00

“Монгол шуудан” ХК нь 2018 оны эхний хагас жилийн тайлангаа нээлттэй тайлагналаа.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, компанийн засаглалийн кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор 1-р ангилалд бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлын хүрээнд “Монгол шуудан” ХК нь анх удаа 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд олон нийтэд нээлттэйгээр танилцууллаа.

“Монгол шуудан” ХК-ийн Дэд захирал Г.Тэлмэн танилцуулгыг хийж, уг үйл ажиллагаанд оролцсон хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагааны талаарх сонирхсон асуудлуудаа тавьж хариулт авлаа.