АХИДАЛ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ  ЗАХИДЛЫН АЯН  📬

Хүүхдүүдээ! Та нар ойр дотны болон, таньдаг бусад хүмүүсийн тань амьдралд захидал хэрхэн нөлөөлсөн талаар сонирхолтой түүхийг судалж, өөрийн ойлголт, дүгнэлтээ хэл найруулга сайтай, урам сэтгэмжтэй захидал болгон бичиж бидэнд ирүүлээрэй.

1. АГУУЛГА 
Захидлыг “Захидлын үнэ цэнийг илэрхийлэх, захидал нь хувь хүний, гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлж байсан бодит түүхээс сэдэвлэн өөрийн дүгнэлтийг уран сайханы аргаар илэрхийлэх” агуулгын хүрээнд бичнэ.

2. ХАМРАХ ХҮРЭЭ
Улсын хэмжээнд 11-15 насны хүүхдүүд 
 
3. ХУГАЦАА
Захидлыг 2018 оны 09 дүгээр сарын 03-наас 10 дугаар сарын 03-ныг хүртэл дор дурдсан хаягаар хүлээн авна.

4. ТАВИГДАХ ШААРДЛАГА 
- Уралдаанд өгөгдсөн сэдвийн дагуу захидал хэлбэрээр бичих ба захидлын үндсэн элементүүд болох он, сар өдөр, захидал эхлэх үг, төгсгөлийн мэндчилгээ, гарын үсгийг агуулсан байна
- Захидлын бүтэц, сэдвийн мөрдөлт, уран сэтгэмж, хэл найруулга,  
- Үгийн тоо 800-аас хэтрэхгүй байх, 
- Цэвэр нямбай, гаргацтай бичих, /өөрийн гараар/ 
- Хаягаа тодорхой бичих /зааврын дагуу/
- Захидлаа шуудангаар илгээх /марк наасан/

5. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ 
Нэгдүгээр байр:     Өргөмжлөл, 1,000,000 /нэг сая/ төгрөг
Хоёрдугаар байр:     Өргөмжлөл, 800,000 /найман зуун мянга/ төгрөг
Гуравдугаар байр:    Өргөмжлөл, 500,000 /таван зуун мянга/ төгрөг
Дөрөвдүгээр байр:     Өргөмжлөл, 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг
Тавдугаар байр:     Өргөмжлөл, 300,000 /гурван зуун мянга/ төгрөг