Алслагдсан сум, багийн иргэд төрийн үйлчилгээ авахын тулд аймгийн төв орох шаардлагагүй боллоо.
Төрийн “Цахим үйлчилгээний нэгдсэн төв” Увс аймгийн Зүүнхангай суманд нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. Зүүнхангай сумын хувьд Увс аймгийн хамгийн алслагдсан /аймгийн төвөөс 357 км/ сум юм. Тус суманд “Цахим үйлчилгээний нэгдсэн төв” нээгдсэнээр иргэд төрийн болон бусад төрлийн үйлчилгээг нэг дороос зардал, чирэгдэлгүйгээр авах боломж бүрдэж байгаа юм.