Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаа нь Монгол орны өнцөг булан бүрт иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэн өргөжсөөр байна. 
Төрийн “Цахим үйлчилгээний нэгдсэн төв”-ийн анхны салбар Монгол орны зүүн хязгаар Сүхбаатар аймгийн Дарьганга суманд, хоёр ба гурав дахь салбарууд Өмнөговь аймгийн Даланзадгад, Гурвантэс сумдад байгуулагдан Монгол орны алслагдсан сум суурин газарт төрийн болон бусад төрлийн үйлчилгээг иргэд нэг цэгээс хурдан шуурхай хүртэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дөрөв дэх салбарын үйл ажиллагаа нээлтээ хийлээ. 
Дараагийн салбар баруун хязгаар Увс аймгийн Зүүнхангай суманд тун удахгүй нээгдэх юм.