"Монгол шуудан" ХК орон нутагт авто парк шинэчлэлт хийж Пургон маркийн 5 ширхэг шинэ авто машиныг Сүхбаатар, Увс, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай аймгийн Шуудангийн Үйлчилгээний Газруудад гардуулан өглөө. 

Энэхүү шинэчлэл нь орон нутгийн шуудангийн үйлчилгээний чанарыг сайжруулж, хүргэлтийг илүү хүртээмжтэй болгох зорилтот хөрөнгө оруулалт болж байна.