Бүгд Найрамдах Турк Улсын Шуудан компанийн Ерөнхий захирал ноён Кенан Бозгекийн урилгаар Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Анхбаатар болон төлөөлөгчид Истанбул хотноо ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд хоёр байгууллага цаашид хоёр орны хооронд шуудан солилцоог нэмэгдүүлэх, техник технологи, мэдээлэл болон хүний нөөцийн харилцан туршлага солилцохоор тохиролцов. Мөн түүнчлэн хоёр орны хооронд хил дамнасан цахим худалдаа, карго ачаа тээвэр, гадаад худалдааг хөгжүүлэх зэрэг тодорхой чиглэлүүдээр хамтарч ажиллах Хамтын Ажиллагааны Санамж бичиг байгуулжээ.

"Туркийн Шуудан нь Европ Азийн төв зангилаанд байрших, усан зам болон агаарын тээвэр өндөр хөгжсөн, томоохон стратегийн түнш бөгөөд цаашид хамтын ажиллагааг олон чиглэлд хөгжүүлэх боломжтой" гэж Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Анхбаатар онцоллоо. 

Монгол Шуудан ХК