ДШХ-ны шуурхай зар мэдээ № 203-214/2020

2020.03.25-ны 09.25-18.30 цаг

Дэлхийн улс орнуудын шуудангийн байгууллагуудаас ДШХ-ны гишүүн орнуудад зарлуулсаныг багцлан товч мэдээлэл хүргэе. Халдварт өвчний тархалтаас шалтгаалан:

-    Самоа, Унгар улсад онц байдал зарлалаа.
-    Ямайка, Өмнөд Африк, Барбадос улс Форс мажор буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсанаа зарласан.
-    Арабын Нэгдсэн Эмират улс өндөржүүлсэн байдалд шилжлээ.
-    Чад улс агаар, газрын бүх хилээ хаалаа.
-    Францын шуудан Улс хоорондын шуудан солилцох төвүүдийн ажлын өдрийг цөөллөө.
-    Кэйманы арлууд, Мадагаскар улсад шуудангийн үйл ажиллагаа зогслоо.
-    Энэтхэг улсын шуудангийн байгууллага улс хоорондын шуудангийн солилцоогоо зогсоолоо гэжээ.