Тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл:

 

 

Хөрөнгийн нэр

Улсын бүртгэлийн дугаар

Нийт гүйлт

/км/

 

Үйлдвэр- лэсэн он

Худалдан борлуулах доод үнэ

/төгрөг/

Татвар

Торгууль

1

Ачааны автомашин

/Mitsubishi Fuso-fighter/

18-41 УНН

195.342

1996

500.000

137,500

70,000

2

Суудлын машин

/Suzuki Elio/

42-02 УНЦ

153.000

2001

500.000

57,560

0

3

Суудлын авомашин

/Toyota Sprinter/

51-66 УНВ

203.153

2006

500.000

59,600

65,000

4

Ачааны автомашин

/Hyundai Porter II/

46-37 УНЕ

152.734

2007

500.000

73,500

92,000

5

Суудлын машин

/Nissan Wingroud/

42-01 УНЦ

191.603

2001

500.000

57,800

362,400

6

Ачааны автомашин

/KIA Bongo 3/

50-43 УНЛ

169.204

2004

500.000

93,500

127,600

 

Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл:

                    Дуудлага худалдаа болох хугацаа: 2021.03.03-ны өдрийн 14:00 цагаас,
                    Дуудлага худалдаа болох газар: УБ, ЧД, Төв шуудан, Монгол шуудан ХК, 306 тоот,
                    Дэнчин: 50.000 төгрөг
                    Дэнчин байршуулах данс: Монгол шуудан ХК-ийн Төрийн банкин дах 100000139650 тоот данс
                    Дэнчин байршуулах хугацаа: 2021.02.26-ны өдрөөс өмнө.
                    Үнэ өсгөх доод хэмжээ: 20.000 төгрөг
                    Төлбөх төлөх: Дуудлага худалдаанд ялсан этгээд нь ажлын 3 өдрийн дотор төлбөрийг дэнчин байршуулсан дансанд шилжүүлнэ.
                    Дуудлага худалдаанд ялсан этгээд нь дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй нөхцөлд төлсөн дэнчинг компанийн орлого болгон 
                     дуудлага худалдаанд дараагийн үнийг санал болгосон этгээдэд гэрээ байгуулах эрхийг олгоно.

Дуудлага худалдаан оролцох хүсэлт гаргах, бүртгэх ажиллагаа:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:00 цаг хүртэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Төв шуудан, Монгол шуудан ХК, 208 тоот хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг компани дээр ирж бөглөх болон otgonbayar@mongolpost.mn хаягаар холбогдон хүсэлтийн маягтыг авч бөглөн холбогдох бичиг баримтыг хавсарган онлайнаар ирүүлэх боломжтой. Дуудлага худалдаанд оролцох этгээд нь дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргана.

Тээврийн хэрэгслийг очиж үзэх хаяг, хугацаа:

Сонирхсон этгээдүүд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Монгол шуудан ХК-ийн авто баазын хашаанд 2021.02.15-2021.02.19-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд очиж үзэх боломжтой.

Анхаарах асуудлууд:

  • Тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх боломжгүй,
  • Дуудлага худалдаанд ялсан этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн татвар, торгуулийг төлнө.

/дуудлага худалдаанд санал богосон үнэ нь зөвхөн сэлбэгийн зардал тул тээврийн хэрэгслийг

бүртгэлээс хасахтай холбоотой зардал болох татвар, торгуулийг санал болгосон тусад нь төлнө/

  • Тээврийн хэрэгслүүд нь эвдрэл гэмтэлтэй цаашид хөдөлгөөнд оролцуулах боломжгүй тул сэлбэгийн зориулалтаар худалдан борлуулж байгааг анхаарах,
  • Дуудлага худалдаанд ялсан этгээд нь тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэх нөхцөлд дуудлага худалдаанаас хойш 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар шилжүүлэх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн татвар, торгуулыг дуудлага худалдаанд санал болгосон төлбөрөөс тусад нь төлж барагдуулахаас гадна тээврийн хэрэгслийг оношилгоонд хамруулахтай холбоотой шаардлагатай засвар үйлчилгээний зардлыг өөрийн биеэр хариуцна.
  • Тээврийн хэрэгслийг тээвэрлэхтэй холбоотой зардлыг дуудлага худалдаанд оролцогч нь хариуцна.
  • Ялагчаас бусад этгээдийн дэнчиг ажлын 3 хоногт багтаан буцаан олгоно.
  • Дуудлага худалдаанд хоёроос дээш оролцогч оролцохоор бүртгүүлээгүй нөхцөлд дуудлага худалдаа явагдахгүй.

Дуудлага худалдааны талаар тодруулах:

Тодруулгыг Монгол шуудан ХК-ийн 70078971, 96507474 дугаарын утсаар авах боломжтой.