“МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

Компанийн оноосон нэр: 
                                   “Монгол шуудан” ХК, Сүхбаатарын талбай 1,  
                                   Энхтайвны өргөн чөлөө, ЧД 1 дүгээр хороо, Улаанбаатар 15160 

Хурал хуралдуулах газар, өдөр, цаг:  
                                    Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 
                                    10:00 цагт “ЦАХИМ” хэлбэрээр хийгдэнэ. 
Хуралд оролцох эрхтэй ХЭ-чдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр:  
                                     2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 
Хурлаар хэлэлцэх асуудал: 

  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайлан танилцуулах, 
  • Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах, 
  • Компанийн 2019 оны ногдол ашиг тараасан тухай тайлан болон 2020 оны санхүүгийн үр дүнгээс  ногдол  ашиг  хуваарилах  тухай Төлөөлөн  удирдах  зөвлөлийн  шийдвэрийг танилцуулах, 
  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах, 
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны зардлын төсөв батлах, 
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, 

Холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг: 

  1. Хувьцаа эзэмшигч та  www.mongolpost.mn    цахим хуудсанд бүртгэлийн өдрөөс хойш нийтлэгдэх зааврын дагуу бүртгүүлж, хуралд цахимаар оролцоно.  
  2. Хувьцаа  эзэмшигчдийн  хурлаар  хэлэлцэх  асуудал,  гарах  шийдвэрийн  төсөл,  түүнтэй холбогдох баримт бичгийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн  биржийн  цахим  хуудас  (www.mse.mn/mn/company/541),  компанийн  цахим хуудас  (www.mongolpost.mn)  дахь “Хувьцаа эзэмшигч” цэснээс электрон хэлбэрээр авч болно.  Мөн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрийн харилцаж буй брокер дилерийн компани болон компанийн төв байранд ирж хурлын материал авч болно.                    
  3. Хувьцаа эзэмшигч та саналаа урьдчилан өгөх боломжтой бөгөөд өөрийн үйлчлүүлдэг Үнэт цаасны компаниар дамжуулж компанид ирүүлж болно. Мөн компанийн цахим хуудас (www.mongolpost.mn) дахь “Хувьцаа эзэмшигч” цэсэнд байрлах саналын хуудсыг татан авч саналаа бөглөн дараах хаягаар битүүмжлэн ирүүлж болно. Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2021 оны 04 сарын 23-ны өдрийн 16:00 цаг байна.  
                                   Хаяг:   Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссд 
                                              “Монгол шуудан” ХК, Сүхбаатарын талбай-1, ЧД-ийн 1-р хороо Улаанбаатар 15160 

           Саналын хуудсаар урьдчилан санал авах сүүлийн хугацаа 2021 оны 04 сарын 23-ны өдрийн 16:00 цаг байна. 

Холбоо барих: Хурал зохион байгуулах комисс: Б.Нарантуяа, 70078906, narantuya@mongolpost.mn
                           Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.