“Монгол Шуудан” ХК-нь 2016.12.10-ны өдрөөс 2017.01.24-ны өдрийг хүртэл Улс хооронд Буухиа шуудан, бүртгэгдсэн илгээмж явуулсан хэрэглэгчдийнхээ дунд азтангуудаа 2017.01.30-ны өдөр шалгарууллаа.
     Уг шагналын супер азтан нь Дархан-Уул аймгийн иргэн М.Энхбаатар болсон бөгөөд тэрээр 2016.12.19-ны өдөр БНХАУ улс руу буухиа шуудан илгээж, БНХАУ-ын Нийслэл Бээжин хот руу аялах 2 талын онгоцны тизны эрхийг гардаж авлаа.
     Мөн Алтан маркын эздээр иргэн С.Мөнхбадрах Япон улс руу илгээлт, иргэн Э.Солонго ХБНГУ руу баталгаатай илгээмж тус тус илгээснээр тодорлоо.
     Супер азтаны эрхийн бичиг болон Алтан маркыг Бизнес Хөгжлийн Газрын захирал Д.Лхагвадорж гардууллаа.