Иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, үргүйдлээс урьдчилан сэргийлэх, үр суулгалтын болон тээгч эхийн асуудлыг зохицуулах хуулийн төслийг Улсын Их Хурлын Гишүүн Н. Оюундарь санаачлан боловсруулж байна. Энэ нь өрх гэр бүлийн тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чухал нөлөөтэй тул иргэд, эмэгтэйчүүд, Та бүхнээс хуулийн төсөлд тусгах саналыг 2017.02.01-ны өдрөөс 2017.04.01-ны өдөр хүртэл аймаг, сум, нийслэл, дүүрэгт байрлах “Монгол Шуудан” ХК-ийн салбараар авах тул таныг бидэнд захидал илгээж санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна.
Жич: Заавал буцах хаяг, овог нэр шаардахгүй
  1. Шуудан үйлчилгээний газар, салбаруудаар хүлээн авагчийн тодорхой хаягтай захиаг буцах хаяггүйг буюу илгээгчийн хаяггүйгээр хүлээн авч, хүргэх.
Захидлын хүргэлтийн үнэ: Аймгаас Улаанбаатар хүртэл 880 төг,
УБ хот дотор хүргэлтийн үнэ: 440 төг,
Бүртгэгдсэн захидал: УБ хот дотор 1100 төг, Аймаг 1980 төг
Хүлээн авагчийн хаяг:
Шуудангийн хайрцаг - 2211
Төв Шуудан
Улаанбаатар хот-15160
Монгол Улс
Захидал хүлээн авах салбарын тоо:
Аймаг орон нутагт 21 аймаг, 330 сум, Улаанбаатарт хотын 40 салбар.
 
БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗАР