2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Монгол Шуудан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Уг хурлаар компанийн 2016 оны “Үйл ажиллагаа болон Санхүүгийн урьдчилсан тайлан”-г хэлэлцсэн байна. Компанийн 2016 оны гүйцэтгэл болон ашигт байдалд үндэслэн төлөөлөн удирдах зөвлөлөөс нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хувиарлахаар шийдвэрлэжээ.
     Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард шинэ гүйцэтгэх удирдлагын баг компанийн дунд болон урт хугацаанд хөгжүүлэх стратеги чиглэлийг танилцуулсан бөгөөд “Монгол Шуудан” ХК-ийн хувьд ирэх жилүүдэд үндсэн үйлчилгээг сайжруулах, логистик үйлчилгээг өргөжүүлэх, санхүүгийн үйлчилгээг эхлүүлэхээр зорьж ажиллахаар болсон. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр болсон компанийн ээлжит бус Хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2017 оны төлөвлөгөөг танилцуулж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтын шинэчилсэн төлөвлөгөөг батлуулжээ.