“Монгол шуудан” ХК-ийн баялаг түүхийг бичилцэхэд өөрийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад буурлууд, Монгол орны өнцөг булан бүрт үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол шуудан болгоныг хаягт эзэнд нь шуурхай, баталгаатай гардуулах үйлсдээ үнэнч яваа, үе үеийн түүхийг бүтээгч нийт шууданчиддаа, гэр бүлд нь, хамтран ажилладаг байгууллага, харилцагч, үйлчлүүлэгч нартаа 17 дугаар жарны “Алтан унжлагат” хэмээгч гал тахиа жилийн сар шинийн мэнд хүргэж, элгээрээ энх амгалан, хотол түмнээрээ түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлж мэндчилье.
     Бидний хамтдаа хийж бүтээсэн өнгөрсөн он жилүүд бахархам амжилтаар дүүрэн байсан бол ирж буй тахиа жилдээ бид, ололт, амжилтаа улам бататган, ажиллана гэдэгт “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирлын хувьд огтхон ч эргэлзэхгүй байгаагаа та бүхэндээ баяртайгаар уламжлан, үргэлж дэмжин ажилладаг харилцагч байгууллага, хэрэглэгчиддээ өндөр бүтээлтэй, арвин баялагтай байхын ерөөлийг өөд өөд нь дэвшүүлж, билгийн улирлын цагаан сардаа амжилт бүтээл дүүрэн золгохыг билэгдэе.