“Монгол Шуудан” ХК-ийн орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай болж өндөрллөө. Зөвлөгөөнд 21 аймгийн шуудангийн үйлчилгээний газрын дарга нар оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын  удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон төдийгүй “Жаргалант” цогцолбор амралтанд зохион байгуулсан сургалтанд амжилттай хамрагдлаа.