”ЦАХИМ ОРЧИН ДАХ ГАДУУРХАЛ” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛОН ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНООС 47 ДАХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЗАХИДАЛ БИЧИХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Ерөнхий зүйл
1. Уралдааны зорилго
1. Гар зураг, эссэ бичлэг: Өнөөгийн цаг үед цахим орчноос хүүхэд залуучуудад нөлөөлөх сөрөг нөлөөг хэрхэн бууруулах, зөв зохистой хэрэглээг бий болгох нь улс орнуудын тулгамдсан асуудал болоод байна. ХХЗХ-оос хүүхэд, өсвөр үеийнхэнд цахим орчинд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, зүй бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, бусдыг гадуурхаж, дарамтлахгүй, бусдын гадуурхлаас ангид байх талаарх мэдлэг олгох
2. Захидал бичих: Өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний чадварыг дээшлүүлэх, хүсэл мөрөөдлийг дэмжих, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, захидлын харилцааны соёлыг бий болгож, ач холбогдлыг ойлгуулах
2. Хамрах хүрээ
1. Цахим орчны аюулгүй байдал, цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар “Цахим орчин дах гадуурхал” сэдвээр гар зураг болон эссэ бичлэгийн уралдааныг улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд зарлаж байна.
2. Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ноос 47 дахь удаагаа зохион байгуулж буй олон улсын өсвөрийн насны хүүхдүүдийн захидал бичих уралдаанд Монгол улс 2 дахь жилдээ оролцож, тус уралдааныг улсын хэмжээнд 8-15 хүртэл насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.
3. Хугацаа
1. 2017 оны 02 дугаар сарын 22-ноос 04 дүгээр сарын 14-ийг хүртэл хүлээн авна.
2. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн 04 дүгээ сарын 14-нөөс 5 дугаар сарын 01-ний хооронд шалгаруулж, дүнг тус хорооны цахим хуудсаар зарлана.
4. Уралдааны шагнал, урамшуулал
1. Гар зураг, эссэ бичлэг болон захидал бичих уралдаан тус бүрээс дараах байруудыг шалгаруулна.
Тэргүүн байр: Өргөмжлөл, 500,000 төгрөг-1 сурагч
Дэд байр: Өргөмжлөл, 400,000 төгрөг-2 сурагч
Гуравдугаар байр: Өргөмжлөл, 300,000 төгрөг-2 сурагч
Тусгай байр: Өргөмжлөл, тусгай шагнал, 200,000 төгрөг-2 сурагч
2. Дээрх уралдаануудад сургуулийн сурагчдаа идэвхтэй оролцуулж хамруулсан байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудаас гурван байр шалгаруулна.
Тэргүүн байр: Өргөмжлөл, 1500,000 төгрөг-1 сургууль
Дэд байр: Өргөмжлөл, 1000,000 төгрөг-1 сургууль
Гуравдугаар байр: Өргөмжлөл, 500,000 төгрөг -1 сургууль
Шагнал гардуулах арга хэмжээ:
2017 оны 5 дугаар сараас 06 дугаар сарын 1-ний хугацаанд болно.
Захидал бичих уралдаан олон улсын хэмжээнд (ДШХ-ноос олгох шагнал)
  • Түрүүлсэн 1 захидлыг Англи хэл дээр хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны олон улсын захидлын уралдаанд оролцуулна. ДШХ-ноос дараах байруудыг шалгаруулна. Үүнд:
    • Тэргүүн байрын шагналтнууд тусгай медаль (Нэгдүгээр байр-Алт, Хоёрдугаар байр-Мөнгө, Гуравдугаар байр-Хүрэл), сертификат авах ба бусад дагалдах дурсгалын шагналыг авна.
  • Алтан медалийн эзэн Швейцарь улсын Берне хотод байрлах Дэлхийн Шуудан Холбооны Олон улсын товчооноос очиж шагналаа гардаж авах аяллын эрхээр шагнагдана.
  • Тусгай шагналын эзэнд дурсгалын зүйл болон бусад шагналыг гардуулж өгнө.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг : http://www.ekids.mn/?p=2241