Монгол Шуудан ХК-нь ХасБанкны төлбөрийн картыг хаягаар хүргэж өгдөг үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ. Уг үйлчилгээг Монгол Шуудан ХК-тай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд өнөөдөр тус хоёр байгууллагын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

     Хэрэглэгч та захиалсан картаа хүргүүлж авахын тулд та заавал шуудангийн хайрцагтай байх шаардлагагүй бөгөөд ХасБанкны дурын салбарт хандан картаа захиалах үедээ утасны дугаар, гэрийн хаягаа өгснөөр шуудангийн хүргэгч тантай утсаар холбогдон гэр, албан газар гээд хүссэн газарт тань хүргэж өгнө. Үнийн хувьд харьцангуй хямд буюу Монгол Улс дотор хаана ч байсан ердөө 2,500 төгрөг, харин олон улсадбуухиа шуудангаар хүргэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг, Доорх утсаар лавлана уу

Холбогдох утас: 70078989

Шуудан лавлах:1800-1613