Ажлын байрны нэр: Хэрэглэгчийн үйлчилгээний лавлах төвийн оператор
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Хэрэглэгчдийн гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх
  • Соёлч боловсон, түргэн шуурхай үйлчилгээг буй болгохын төлөө чармайн ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
  •  35 хүртлэх насны, эерэг хандлагатай, харилцааны өндөр түвшний соёлтой, хөрвөх чадвар сайтай байх 
  •  Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй 
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай
  • Асуудал, нөхцөл байдалд богино хугацаанд оновчтой үнэлэлт, дүгнэлт хийх чадвартай
  • Эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, тууштай ажиллах сонирхолтой
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх чадвартай
  • Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэгч, хурдан суралцагч байх
  • Ажил хэрэгч хандлагаар өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэдэг
  • Компьютерийн хэрэглээний болон бусад програмыг бүрэн эзэмшсэн, интернет орчинд мэдээлэл хайх, цуглуулах, боловсруулалт хийх чадвартай байх
  • Англи хэлнээс гадна орос, хятад, франц аль нэг хэлээр бичих, ярих чадвартай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
  • Анкет
  • Ажилд орох өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
  • Дээд боловсролын диплом, сертификатын хуулбар /эх хувийг авчрах/
  • Урьд нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Сүүлийн 3 сард авaхуулсан цээж зураг 2 хувь
 
Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл “Монгол шуудан” ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газарт болон цахим шуудангаар хүлээн авна.
Анкет татах: Энд дарна уу.
 
Жич: Зөвхөн шаарлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.
 
Хаяг: Сүхбаатарын талбай 1, Чингэлтэй дүүргийн I хороо
Улаанбаатар хот 15160, Монгол Улс
Утас: +976-99037148, +976-70078906, Факс: +976-11-330788
Цахим шуудан: hr@mongolpost.mn
Вэб сайт: www.mongolpost.mn