Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, авто тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, сум суурин хүртэл хүртээмжтэй болгох, эрэлтэд нийцсэн тээврийн үйлчилгээг бүрдүүлэх зорилгоор Монгол шуудан ХК болон Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
      Тус хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Улаанбаатар хот, аймаг, сумын салбар нэгжүүдэд ачаа тээш хүлээн авах, олгох үйлчилгээ, тээвэрлэлийн нэгдсэн сүлжээг бий болгох үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, Нийслэлийн ачаа тээврийн нэгдсэн логистик төвийн ачаа тээврийн зохицуулалт, орох гарах ачаа тээврийн хяналт, бүртгэл, хоёр байгууллагын хоорондын үйл ажиллагааны давхардлыг бууруулж, үйл ажиллагааг төрөлжүүлэн, зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлж орлого, ашигт ажиллагааг бий болгох ач холбогдолтой юм.