Монгол Шуудан” ХК /Mongol Post/ компани 191 аж ахуй нэгж, байгууллагыг өөртөө нэгтгэсэн бизнесийн томоохон форум болох  Монголын Бизнесийн Зөвлөл /Business Council of Mongolia/ -ийн 4 дүгээр сарын ээлжит уулзалтаар албан ёсны гишүүн боллоо. “Монгол Шуудан” ХК-ийн Дэд Захирал Г.Тэлмэн олгогдсон 2 минутанд компаний танилцуулга болон стратеги төлөвлөгөөг танилцуулав.

Энэ сарын уулзалтаар Олон Улсын Вальютын Сангийн хөтөлбөр, төсвийн тодотгол, татвар нэмэлт болон түүний хувийн секторт үзүүлэх нөлөөллийн талаар голчлон хэлэлцэв.