2019-05-15

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Локистикийн парк шинэчлэлт /хүнд даацын автомашин” МШ/201901084,

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Локистикийн парк шинэчлэлт /хүнд даацын автомашин” МШ/201901084 хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх ( 2017 ,2018 он)
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил ( 2017, 2018 он)
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгээс багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх. Ижил төстэй ажилд зөвхөн хүнд даацын автомашин нийлүүлсэн гэрээг ойлгоно. Гэрээ, актыг нотариатаар батлуулан ирүүлнэ. /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил ( 2017 он, 2018 он). Хийгдсэн ажлын жагсаалтыг хавсаргана, /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/,
Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2 жил /2017 он, 2018 он/
Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: 2 жил / 2017 он, 2018 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй.
Үнийн саналд НӨАТ багтсан байх,
Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

Тендерийн хамт 3,000,000 /Гурван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны  өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Давуу эрх тооцоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977