2019-05-27

            Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Шатахуун нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, МШ/201901130

 

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Шатахуун нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, МШ/201901130 хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх (2017 он, 2018 он)
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил (2017 он, 2018 он)
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил (2017 он, 2018 он).
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх
Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо:  2 жил (2017 он, 2018 он)
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Хоёр жил (2017 он, 2018 он)
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
Үнийн саналд НӨАТ багтсан байх,
Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

Тендерийн хамт 10,000,000 /арван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2019 оны 08 дугаар сарын 9-ний өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө хялбаршуулсан цахим /www.tender.gov.mn/ ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны  өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Давуу эрх тооцоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх утсаар авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977