2019-06-24

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Локистикийн парк шинэчлэлт /хүнд даацын автомашин/ МШ/201901084 хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх (2018 он)
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  1 жил (2018 он)

Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх. Ижил төстэй ажилд зөвхөн автомашин нийлүүлсэн гэрээг ойлгоно. Гэрээ, актыг нотариатаар батлуулан ирүүлнэ. /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил (2018 он). Хийгдсэн ажлын жагсаалтыг хавсаргана, /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/,
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Шаардлагагүй
Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: Шаардлагагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй.
Үнийн саналд НӨАТ багтсан байх,
Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

Тендерийн хамт 3,000,000 /Гурван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний  өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Давуу эрх тооцоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977