ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

2019-07-08

 

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Гарцын төхөөрөмж” МШ/201901052,

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Гарцын төхөөрөмж” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ/201901052 хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх ( 2017 ,2018 он)

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил ( 2017, 2018 он)

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгээс багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх. Ижил төстэй ажилд зөвхөн гарцын төхөөрөмжийн гэрээг ойлгоно. Гэрээ, актыг нотариатаар батлуулан ирүүлнэ. /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил ( 2017 он, 2018 он). Хийгдсэн ажлын жагсаалтыг хавсаргана, /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/,

Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2 жил /2017 он, 2018 он/

Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: 2 жил / 2017 он, 2018 он/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй.

Үнийн саналд НӨАТ багтсан байх,

Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

 

Тендерийн хамт 1,500,000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний  өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078971