ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

2019-03-15

 

            Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “ Ялган боловсруулах төвийн байр түрээслүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, МШ/201901129

 

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Ялган боловсруулах төвийн байрыг түрээслүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ/201901129 хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх /2017 он, 2018 он/

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2017 он, 2018 он/

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Шаардлагагүй

Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардлагагүй

Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо:  Шаардлагагүй

Ашигтай ажилласан байх жилийн тоо: Шаардлагагүй

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Үнийн саналд НӨАТ багтсан байх,

Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

 

Тендерийн хамт 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө хялбаршуулсан цахим /www.tender.gov.mn/ ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны  өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх утсаар авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977