ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

2019-09-02

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Албан хэрэгцээний автомашин нийлүүлэх” МШ/201901152,

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Албан хэрэгцээний автомашин” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ/201901152 хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын жил тус бүрийн үнийн дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх ( 2017 ,2018 он),

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх,

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил ( 2017, 2018 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангийн эх хувийг ирүүлэх, хуулбар хувь бол нотариатаар батлуулан ирүүлнэ),

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгээс багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх. Ижил төстэй ажилд зөвхөн автомашин нийлүүлсэн гэрээг ойлгоно. Гэрээ, актын эх хувийг ирүүлэх, хуулбар хувь бол нотариатаар батлуулан ирүүлнэ. /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил ( 2017 он, 2018 он). Хийгдсэн ажлын жагсаалтыг хавсаргана, /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/,

Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2 жил /2017 он, 2018 он/

Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: 2 жил /2017 он, 2018 он/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй.

Үнийн саналд НӨАТ багтсан байх,

Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

 

Тендерийн хамт 5,000,000 /Таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ний  өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078971