ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

2019-11-28

 

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Компьютер нийлүүлэх” МШ/201911160”,

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Компьютер” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ/201911160 хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын жил тус бүрийн дүн нь төсөв өртгийн үнийн дүнгээс багагүй байх ( 2017 ,2018 он)
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн дүнгээс багагүй. /Авах боломжтой зээлд зөвхөн судлагдсан зээлийг тооцно.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил ( 2017, 2018 он)
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: : Жил тус бүрийн 1 буюу түүнээс дээш удаагийн нийт гэрээний үнийн дүн нь төсөвт өрдгийн үнийн дүнгээс багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх. Ижил төстэй ажилд зөвхөн компьютерийн гэрээг ойлгоно. Гэрээ, актын эх хувь ирүүлэх хэрэв хуулбар хувь бол нотариатаар батлуулан ирүүлнэ. /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил ( 2017 он, 2018 он). Хийгдсэн ажлын жагсаалтыг хавсаргана, /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/,
  • Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2 жил /2017 он, 2018 он/
  • Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: 2 жил / 2017 он, 2018 он/
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй.
  • Үнийн саналд НӨАТ багтсан байх,
  • Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

 

Тендерийн хамт 1,760,000 /Нэг сая долоон зуун жаран мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны  өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078971