ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2020.01.03

Захиалагч: Монгол Шуудан ХК

Тендер шалгаруулалтын нэр: “Компанийн 2019 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа, тайлан тэнцэлд хөндлөнгийн аудит хийх компанийг сонгон шалгаруулах” МШ/201902140

Монгол Шуудан ХК нь 2019 оны санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
    1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
    2. Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,
    3. Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан,
    4. Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт,
    5. Харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын өргүй тухай тодорхойлолтыг 10, 11 дүгээр сарын НД7, НД8 тайлангийн нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулсан хуулбарын хамт,
    6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын өр, төлбөртэй эсэх лавлагаа болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс сүүлийн гурван жилийн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээр оролцож байсан эсэх лавлагаа,
    7. Санхүүгийн тайлангийн аудит хийж гүйцэтгэх ажилтнуудын мэдээлэл ирүүлнэ. Үүнд:
      1. Компани 4-өөс доошгүй мэргэшсэн нягтлан бодогчтой байна.
      2. Аудитор болон мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйн тодорхойлолтыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс авч ирүүлэх.
      3. Голлох мэргэжилтэн, ажилчдын СV, анкет, мэргэшсэн нягтлан бодогчийн болон аудиторын гэрчилгээний хуулбарын хамт.
  2. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх. Үгүй
  3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 14- ний 16 цагаас өмнө 7007-8971 дугаараар авч болох бөгөөд мэдүүлгээ  www.tender.gov.mn хаягаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт 00 минутын дотор ирүүлнэ үү.

Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Төв шуудан өөрийн байр, 7007-8971