ТЕНДЕРИЙН УРИЛГА

2020-02-12

            Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Транзит шуудангийн тээвэрлэлт /2019-2020/”, МШ/201912167

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Транзит шуудангийн тээвэрлэлт /2019-2020/”, МШ/201912167 хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын жил тус бүрийн дүн нь төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх (2018 он, 2019 он)

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил (2018 он, 2019 он)

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил (2019 он). /Ижил төстэй ажилд зөвхөн техникийн тодорхойлолтод заасан чиглэлээр тээвэр гүйцэтгэсэн гэрээг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ/

Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 10 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх /2019 он/

Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: 

Ашигтай ажилласан байх жилийн тоо: Хоёр жил /2018 он, 2019 он/

Үнийн саналд НӨАТ багтсан байх,

Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

 

Тендерийн хамт 27 552 000 /хорин долоон сая таван зуун тавин хоёр мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг дуустал.

Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө хялбаршуулсан цахим /www.tender.gov.mn/ ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх утсаар авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078971