2020-05-20

            Тендер шалгаруулалтын нэр, дугаар: Шатахуун нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, МШ/202001121

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Шатахуун нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, МШ/202001121 хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн бичиг баримт болон техникийн тодорхойлолтыг www.tender.gov.mn сайтаас авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын жил тус бүрийн дүн нь төсөвт өртгийн 100 хувиас байх (2018 он, 2019 он)

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил (2018 он, 2019 он)

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил (2018 он, 2019 он). Хийгдсэн ажлын жагсаалтыг хавсаргана.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ижил төстэй ажлын жил тус бүрийн гэрээний дүн нь төсөвт 100 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх. Ижил төстэй ажилд зөвхөн гэрээ, актын эх хувийг ирүүлэх хуулбар хувь бол нотариатаар батлуулан ирүүлнэ. /Ижил төстэй ажилд зөвхөн шатахууны гэрээг ойлгоно/

Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо:  2 жил (2018 он, 2019 он)

Ашигтай ажилласан байх жилийн тоо: Хоёр жил (2018 он, 2019 он)

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 100 хувийн дүнгээс багагүй. /Санхүүгийн тайлан дээрхи түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон судлагдсан зээлийг тооцно/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Үнийн саналд НӨАТ багтсан байх,

Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

Тендерийг цахим хялбаршуулсан байдлаар ирүүлнэ:

Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн тоон гарын үсгийг  ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Хуудас бүрийг нэг файл болгохгүй агуулга тус бүрээр нь (pdf)-файл үүсгэн цахим системд илгээх шаардлагатай.

Тендерийн хамт 8,000,000 /найман сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал.

Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө хялбаршуулсан цахим /www.tender.gov.mn/ ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны  өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх утсаар авч болно.

Худалдан авах ажиллагааны хэлтэс, харилцах утас: 70078971