2020-07-27

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: :Ялган боловсруулах төвийн барилгын ажил, МШ/202001001”

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Ялган боловсруулах төвийн барилгын ажил, МШ/202001001” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Батлагдсан төсөв: 4,020,000,000 /дөрвөн тэрбум хорин сая/ төгрөг,

            Энхүү тендер шалгаруулалт нь багцгүй,

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж дүн нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх (2017 он, 2018 он, 2019 он)
  • Түргэн  хөрвөх чадвартай  хөрөнгө болон  авах боломжтой  зээлийн  хэмжээ:Батлагдсан төсөвт өртгийн 90 хувиас багагүй байх. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр тодорхойлно. Үүнд:

А.   Байгууллагын дансны үлдэгдэл /Харилцагч банкны дансны үлдэгдлийн хуулга    баталгаажуулсан байх ба тендер нээхээс 6-аас доошгүй өдрийн өмнө авсан байна./

Б. Арилжааны   банкнаас авч болох зээлийн мөнгөн дүнг илэрхийлсэн тухайн банкны тодорхойлолт /Банк, банк бус санхүүгийн байгууллагын судлан үзэж зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг тооцохгүй/

  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил (2017 он, 2018 он, 2019 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангийн эх хувь ирүүлнэ, хуулбар хувь бол нотариатаар батлуулан ирүүлнэ).
  • Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа:Сүүлийн 3 жил (2017 он, 2018 он, 2019 он). Хийгдсэн ажлын жагсаалтыг хавсаргана. /2017 он, 2018 он, 2019 оны гэрээ, ажил хүлээлцсэн улсын комиссийн акт, дуусаагүй ажлын хувьд 70 хувиас багагүй байх /захиалагч байгууллагын тодорхойлолт ирүүлэх/
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2017 он, 2018 он, 2019 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. Гүйцэтгэгч нь сүүлийн 1 жилийн хугацаанд угсармал бетон арагт бүтээц, шилэн болон металл фасадтай, 10000 м2-аас дээш барилгыг Монгол Улсад барьж ашиглалтад оруулсан туршлагатай байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргаж нотариатаар баталгаажуулж ирүүлнэ. /Гэрээ гүйцэтгэх болон улсын комиссийн актын хуулбар хавсаргана.
  • Ашигтай ажилласан байх жилийн тоо: 3 жил (2017 он, 2018, 2019 он)
  • Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо:  3 жил (2017 он, 2018 он, 2019 он
  • Үнийн саналд НӨАТ багтсан байх,
  • Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим
  • Тендерийн хамт 40,200,000 /дөчин сая хоёр зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  • Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал.

Тендерийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.

Тендерийг цахим хялбаршуулсан байдлаар ирүүлнэ: Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн тоон гарын үсгийг  ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Хуудас бүрийг нэг файл болгохгүй агуулга тус бүрээр нь (pdf)-файл үүсгэн цахим системд илгээх шаардлагатай.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтаас авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078971