Огноо:2020.10.20
Захиалагч: Монгол Шуудан ХК
Тендер шалгаруулалтын нэр:“Компанийн веб сайт нэвтрүүлэх” гүйцэтгэгчий сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээ МШ/202001051
Монгол Шуудан ХК нь Компанийн веб сайт нэвтрүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
- Сүүлийн 1 жил буюу 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан,
- Сүүлийн 1 жил буюу 2019 оны борлуулалтын орлого нь нийт төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх,
- Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт,
- Харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын өргүй тухай тодорхойлолтыг 8, 9 дүгээр сарын НД7,НД8 тайлангийн нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулсан хуулбарын хамт,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын өр,төлбөртэй эсэх лавлагаа болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс сүүлийн гурван жилийн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээр оролцож байсан эсэх лавлагаа,
- Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх.Үгүй
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020оны10 дугаарсарын29-ний 16цагаас өмнө 7007-8971 дугаараар авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2020 оны 10 дугаар сарын30-ны өдрийн 10 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
Тендер хүлээн авах хаяг: Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Хуудас бүрийг нэг файл болгохгүй агуулга тус бүрээр нь (pdf)-файл үүсгэн цахим системд илгээх шаардлагатай
Монгол, Улаанбаатар, Чингэлтэйдүүрэг,1-р хороо,
Төв шуудан өөрийн байр, 7007-8971