2021-02-09

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Дугтуйны маягтын болон хэвлэлийн стикер цаас нийлүүлэх”, МШ/202101053”

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Дугтуйны маягтын болон хэвлэлийн стикер цаас нийлүүлэх”, МШ/202101053” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын жил тус бүрийн дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх (2019 он, 2020 он Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил (2019 он, 2020 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангийн эх хувь ирүүлнэ, хуулбар хувь бол нотариатаар батлуулан ирүүлнэ).
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил (2019 он, 2020 он). Хийгдсэн ажлын жагсаалтыг хавсаргана. /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Жил тус бүрийн гэрээ нь нийт төсөвч өртгөөс багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх. Ижил төстэй ажилд цаас нийлүүлсэн гэрээг ойлгоно. Гэрээ, актын эх хувийг ирүүлэх, хуулбар хувь бол нотариатаар батлуулан ирүүлнэ. /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/
  • Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2 жил (2019, 2020 он)
  • Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо:  2 жил (2019 он, 2020 он
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй.
  • Үнийн саналд НӨАТ багтсан байх,
  • Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим
  • Тендерийн хамт 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянган / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  • Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал.

Тендерийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Тендерийг цахим хялбаршуулсан байдлаар ирүүлнэ: Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн тоон гарын үсгийг  ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Хуудас бүрийг нэг файл болгохгүй агуулга тус бүрээр нь (pdf)-файл үүсгэн цахим системд илгээх шаардлагатай.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078971