2021-06-10            

“Монгол шуудан“ ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын үйлчилгээ үзүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Санхүүжилтын эх үүсвэр: Өөрийн хөрөнгө

Нийт төсөвт өртөг: 35,000,000  /гучин таван сая/ төгрөг

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 хангасан байх.

  • Сүүлийн 1 жилийн /2020 он/ санхүүгийн аудитаар баталгаажуулсан тайлан ирүүлнэ. /Шаардлагатай/
  • Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлого нь нийт төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх /2020 он/, Шаардлагатай
  • Сүүлийн 1 жилийн /2020 он/ туршлагын мэдээлэл зөвхөн автомашины даатгалын гэрээг тооцно. / ижил  төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний эх хувийг ирүүлэх, хуулбар бол нотариатаар баталгаажуулан ирүүлнэ./Шаардлагатай/

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn сайтад хавсаргасан болно.

            Үнийн саналыг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас өмнө tender.gov.mn /хялбаршуулсан цахим хэлбэрээр/ хаягаар ирүүлнэ.

Утас: 70078971)

            Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн тоон гарын үсгийг  ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Хуудас бүрийг нэг файл болгохгүй агуулга тус бүрээр нь (pdf)-файл үүсгэн цахим системд илгээх шаардлагатай.

Монгол шуудан ХК, Чингэлтэй, 1-р хороо,

Төв шуудан , Баруун хаалга, 2 давхар, 209 тоот

Утас: 7007897