Монгол шуудан ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Дугтуйны үйлдвэрийн машин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, ДҮМ-2016 битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 (Тавин мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.Тендерийн баримт бичгийн худалдаж авах үнийг Голомт банкин дахь Монгол шуудан ХК-ийн төгрөгийн 2005001080 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн 50 хувиас багагүй байх (2015 , 2016 он)
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 1 жил ( 2016 он)
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй.

Тендерийн хамт 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2017 оны 10-р сар 14-ний  өдрийг дуустал.

Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Давуу эрх тооцоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө , 1 хороо,  Монгол Шуудан ХК-ны төв байр 2 давхар, 203 тоот,  Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977, 80045115.