Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “ШҮГ, ШҮС-ын камерийн систем нийлүүлэх”, КС-2017

Монгол шуудан ХК эрх бүхий тендерт оролцогчдоос ШҮГ, ШҮС-ын камерийн систем нийлүүлэх”, КС-2017 битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 (Тавин мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.Тендерийн баримт бичгийн худалдаж авах үнийг Голомт банкин дахь Монгол шуудан ХК-ийн төгрөгийн 2005001080 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалт  нь санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх (2016 он)

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 1 жил ( 2016 он)

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй.

Үнийн саналд НӨАТ багтсан байх,

Тендерийн хамт 1,000,000 /Нэг сая / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2017 оны 11-р сар 03-ны  өдрийг дуустал.

Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө , 1 хороо,  Монгол Шуудан ХК-ны төв байр 2 давхар, 203 тоот,  Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977, 80045115.