ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

       1. “Монгол Шуудан” ХК нь Хөндлөнгийн аудит-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

      2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол шуудан ХК-ийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийж дүгнэлт гаргах ажил болно.

    3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга,
3.2.  Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
3.3. Санхүүгийн аудит хийх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
3.4. Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жил буюу 2015,2016 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт  хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ ирүүлэх,
3.5. Татварын байгууллагын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/,
3.6. Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/,
3.7. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/,
3.8. Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/,
3.9. Харилцагч банк, татвар, нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг,
3.10. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь санхүүгийн аудит хийх чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх,
3.11. Сүүлийн 2 жилийн үндсэн үйл ажиллагааны дундаж орлого 40.0 сая төгрөгөөс дээш байх,

        4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл оролцож болно.

        5. Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө , 1 хороо,  Монгол Шуудан ХК-ны төв байр 2 давхар, 203 тоот,  Хөрөнгийн удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977,