2018-03-16

            Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ-2018/096

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ-2012/096 битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 (Тавин мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.Тендерийн баримт бичгийн худалдаж авах үнийг Голомт банкин дахь Монгол шуудан ХК-ийн төгрөгийн 2005001080 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх (2015 он, 2016 он)
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил (2015, 2016 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг нотариатаар батлуулан ирүүлнэ).
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгээс багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх. Гэрээ, актыг нотариатаар батлуулан ирүүлнэ.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.
Үнийн саналд НӨАТ багтсан байх,

Тендерийн хамт 10,000,000 /Арван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2018 оны 06-р сар 14-ний  өдрийг дуустал.
Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө , 1 хороо,  Монгол Шуудан ХК-ны төв байр 2 давхар, 203 тоот,  Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977, 99201906.