ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

1. “Монгол Шуудан” ХК нь Систем, програм хангамжийн аюулгүй байдалд дүн, шинжилгээ хийх-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол шуудан ХК-ийн Систем, програм хангамжийн аюулгүй байдалд дүн, шинжилгээ хийх болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга,
3.2.  Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
3.3. Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жил буюу 2015,2016,  оны тайланг аудитын дүгнэлтийн хамт  хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ ирүүлэх,
3.4. Татварын байгууллагад өр төлбөргүйг нотлох тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/,
3.5. Нийгмийн даатгалын газарт өр төлбөргүйг нотлох тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/,
3.6. Иргэний хэргийн шүүхийн зөрчилгүйг нотлох тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/,
3.7. Захиргааны хэргийн шүүхийн зөрчилгүйг нотлох тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/,
3.8. Харилцагч банк, татвар, нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг,
3.9. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь Систем, програм хангамийн аюулгүй байдалд дүн, шинжилгээ хийх чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх,
3.10. Сүүлийн 2 жилийн үндсэн үйл ажиллагааны дундаж орлого 40.0 сая төгрөгөөс дээш байх,

4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл оролцож болно.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө ирүүлнэ үү.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө , 1 хороо,  Монгол Шуудан ХК-ны төв байр 2 давхар, 203 тоот Хөрөнгийн удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977,