“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Дотоод ачаа, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ/201806107 битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх (2015 , 2016 ,2017 он)
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил (2015, 2016, 2017 он)
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй.
Үнийн саналд НӨАТ багтсан байх,
 
Тендерийн хамт 2,000,000 /Хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны  өдрийг дуустал.
Тендерийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Давуу эрх тооцоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө , 1 хороо,  Монгол Шуудан ХК-ны төв байр 2 давхар, 203 тоот,  Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977, 86060508.