2018-09-06

            Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Компьютер, скайнер, принтер, PDА нийлүүлэх”, МШ/201806108

 

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Компьютер, скайнер, принтер, PDА нийлүүлэх”, МШ/201806108 хялбаршуулсан цахим /www.tender.gov.mn/  тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх (2015 , 2016 ,2017 он)
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил (2015, 2016, 2017 он)
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил (2015 он, 2016 он, 2017 он).
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй.
Үнийн саналд НӨАТ багтсан байх,
Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим
Тендерийн баримт бичгийн www.tender.gov.mn  сайтнаас татаж авна

 

Тендерийн хамт 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны  өдрийг дуустал.

Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө хялбаршуулсан цахим /www.tender.gov.mn/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх утсаар холбогдон авч болно Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977, 86060508.