2018-09-07

            Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “ Дотоод ачаа, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ/201806107

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Дотоод ачаа, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ/201806107 хялбаршуулсан цахим /www.tender.gov.mn/ тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх (2017 он)
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 1 жил (2017 он)
Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 0
Үнийн саналд НӨАТ багтсан байх,
Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим тендер
Тендерийн баримт бичгийн www.tender.gov.mn  сайтнаас татаж авна.

Тендерийн хамт 2,000,000 /Хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны  өдрийг дуустал.

Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn сайтаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 25 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх утсаар холбогдон авч болно.

Монгол Шуудан ХК,  Хөрөнгийн удирдлагын хэлтэс, харилцах утас: 7007 8977, 8606 0508.