2018-11-06

            Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Аймагт автомашин шинэчлэх”, МШ/201801067

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Аймагт автомашин шинэчлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ/201801067 хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх ( 2016 ,2017 он)
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил ( 2016, 2017 он)
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгээс багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил ( 2016 он, 2017 он). Хийгдсэн ажлын жагсаалтыг хавсаргана, /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/,
Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2 жил /2016 он, 2017 он/
Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: 2 жил / 2016 он, 2017 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй.
Үнийн саналд НӨАТ багтсан байх,
Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

Тендерийн хамт 3,500,000 /Гурван сая таван зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны  өдрийг дуустал.

Тендерийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977