ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

2019-02-14

 

            Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “ Дотоод ачаа, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ/201901133

 

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Дотоод ачаа, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ/201901133 хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх (2018 он)

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 1 жил (2018 он)

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил (2018 он).

Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх

Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо:  1 жил (2018 он)

Ашигтай ажилласан байх жилийн тоо: Нэг жил /2018 он/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Үнийн саналд НӨАТ багтсан байх,

Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

 

Тендерийн хамт 10,000,000 /арван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө хялбаршуулсан цахим /www.tender.gov.mn/ ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны  өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх утсаар авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977