ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

2019-01-15

 

            Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Дугтуйны маягтны цаас нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ/201901087

 

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Дугтуйны маягтны цаас нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”, МШ/201901087 хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх ( 2016 ,2017 он)

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил ( 2016, 2017 он)

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 буюу түүнээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил ( 2016 он, 2017 он). Хийгдсэн ажлын жагсаалтыг хавсаргана, /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/,

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй.

Үнийн саналд НӨАТ багтсан байх,

Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

 

Тендерийн хамт 2,000,000 /Хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний  өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 45 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас авч болно.

Хөрөнгө удирдлагын хэлтэс, харилцах утас: 70078977